2024 оны 09 сарын 06-ны өдөр Дугаар А/545 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.5, 4.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1022 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох санал гаргах, газрыг чөлөөлөх, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Ажлын хэсгийг ажиллах нөхцөлөөр хангах, зохих зөвшөөрөлгүй өргөтгөсөн, баригдсан барилга, байгууламж, хашаа хайс, хаалт, хаягийн байгууламж, түр байгууламж, машин техник бусад эд зүйл, хэрэгслийг зөөж, шилжүүлэх, албадан буулгах зэрэг холбогдох хууль, дүрэм, журам, стандарт зөрчсөн зөрчлийг арилгуулахад шаардагдах зардлыг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж санхүүжүүлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
З.Ажлын хэсгийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, явц, үр дүнг танилцуулахыг Ажлын хэсэг (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН