2024 оны 09 сарын 06-ны өдөр Дугаар А/549 Улаанбаатар хот
Стандарт, орчны аюулгүй байдлыг
хангах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, “Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, авто болон явган хүний зам, талбай, тоглоомын талбай зэрэгт иргэдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц аливаа асуудлыг дүүргийн менежер болон хариуцсан бүсийн хороодын Засаг дарга нартай зөвшилцөж, шуурхай шийдвэрлэх, аюулгүй байдлыг хангах, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ авч, үр дүнг тайлагнаж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан)-т, “Хан-Эко тээвэр” ААТҮГ (Д.Гансүх), “Эко хотын тээвэр” ААТҮГ (Э.Эрдэнэчимэг)-т, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
2.Орчны аюулгүй байдлыг хангах дээрх ажилд шаардагдах хөрөнгийг тохижилтын ажлын засвар, шинэчлэлтийн зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Хан-Уул дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН