2024 оны 01 сарын 26-ны өдөр Дугаар А/56 Улаанбаатар хот
Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт
явуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 32, 34 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Төрийн захиргааны байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудад цэргийн үүрэгтний үзлэг шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т үүрэг болгосугай.
2.Цэргийн үүрэгтний үзлэг шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ажлын хэсгийн
дарга: |
Д.Баасанхүү | Цэргийн штабын дарга,
дэд хурандаа
|
Нарийн бичгийн
дарга: |
М.Хишгээ | Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч
|
Гишүүд:
|
Э.Бат-Эрдэнэ
Н.Цэцэгбал
О.Ариун-Эрдэнэ |
Тоо бүртгэлийн ахлах офицер, хошууч
Мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч
Дайчилгааны офицер, хошууч
|
3.Батлан хамгаалах хууль тогтоомж бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн үнэлэлт, дүгнэлт өгч, хууль сурталчлах, иргэний цэргийн үүргээ биелүүлэх боломжийг олгох зорилгоор гарын авлага, боршур боловсруулан тараах, иргэн албан тушаалтанд иргэний цэргийн үүргээ биелүүлэх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгөн төрийн захиргааны төв байгууллага, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа 18-50 насны (1974-2006) цэргийн үүрэгтнийг үзлэгт бүрэн хамруулан илэрсэн зөрчлийг арилгуулах ажил зохион байгуулахыг ажлын хэсгийн дарга (дэд хурандаа Д.Баасанхүү)-д даалгасугай.
4.Цэргийн үүрэгтний үзлэг шалгалтад хамрагдах дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын нэрийн жагсаалтыг нэгдүгээр, шалгалтын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
5.Байгууллагадаа ажиллаж байгаа 18-50 насны цэргийн үүрэгтнүүдийг үзлэг шалгалтад бүрэн хамруулахыг дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга (захирал) нарт, цэргийн үүрэгтний үзлэг шалгалт явуулсан дүнг нэгтгэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН