Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/560 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 10 сарын 18-ны өдөр                          Дугаар А/560                                 Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4.4, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.1, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан эргийн модон гүүрийг засварлах ажлыг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-аар гүйцэтгүүлсүгэй.
  2. Засварын ажилд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
  3. Гүүрийг засварлахад шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, тохижилт нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН