Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/69 – Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2023 оны 02 сарын 01-ний өдөр                         Дугаар А/69                                 Улаанбаатар хот

 

Захирамжийн холбогдох заалтад

өөрчлөлт оруулах тухай

 

 

                             Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих “Камержуулалт 4-10, 12, 13, 14, 16, 21 дүгээр хороо” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтад Нарийн бичгийн дарга “Худалдан авах ажиллагааны албаны Ахлах мэргэжилтэн Н.Содном” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны Дотоод аудитор С.Маргад-Эрдэнэ”, гишүүн “Иргэн (3 дугаар хороо) Д.Мөнхбаяр” гэснийг “Иргэн (3 дугаар хороо) С.Батсүх” гэж тус тус өөрчилсүгэй.

 

 

                              ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН