2023 оны 02 сарын 01-ний өдөр Дугаар А/70 Улаанбаатар хот
Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг
шинэчлэн байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 07 дугаар тогтоол, 2022 оны 21 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, “Эко ногоон дүүрэг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн байгуулсугай.
- Дэд хөтөлбөрүүдийг удирдлага зохион байгуулалтаар ханган, хэрэгжилт, үр дүнг хагас, бүтэн жилээр дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН