2022 оны 01 сарын 19-ний өдөр Дугаар А41 Улаанбаатар хот
Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт явуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 32, 34 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Төрийн захиргааны байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудад “Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт”-ыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т үүрэг болгосугай.
- Цэргийн үүрэгтний үзлэг шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ажлын хэсгийн
дарга: |
Г.Жаргалсайхан | Цэргийн штабын дарга
хурандаа |
Нарийн бичгийн дарга |
Э.Бат-Эрдэнэ |
Төлөвлөлт, сургалтын офицер, ахмад |
Гишүүд:
|
Н.Насанбат
Н.Цэцэгбал |
Тоо бүртгэлийн офицер, хошууч
Мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч |
Н.Мөнгөнө | Дайчилгааны офицер, хошууч
|
|
- Батлан хамгаалах хууль тогтоомж бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн үнэлэлт, дүгнэлт өгч, хууль сурталчлах, иргэний цэргийн үүргээ биелүүлэх боломжийг олгох зорилгоор гарын авлага, тараах материал боловсруулан тараах, иргэн албан тушаалтанд иргэний цэргийн үүргээ биелүүлэх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгөн төрийн захиргааны төв байгууллага, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа 18-50 насны (1972-2004) цэргийн үүрэгтнийг үзлэгт бүрэн хамруулан илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг аван ажиллахыг Ажлын хэсэг (хурандаа Г.Жаргалсайхан)-т даалгасугай.
- Цэргийн үүрэгтний үзлэг шалгалтад хамрагдах нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын нэрийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, шалгалтын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Байгууллагадаа ажиллаж байгаа 18-50 насны цэргийн үүрэгтнүүдийг үзлэг шалгалтад бүрэн хамруулахыг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга (захирал) нарт, цэргийн үүрэгтний үзлэг шалгалт явуулсан дүнг нэгтгэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН