2022 оны 01 сарын 21-ний өдөр Дугаар А50 Улаанбаатар хот
Сонгон шалгаруулалт
зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/166 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Сонгон шалгаруулалтыг “Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулж, тайлан дүгнэлтийг холбогдох бичиг баримтын хамт Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисст 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан хүргүүлэхийг Ажлын хэсгийн бүрэлдэхүүн (Л.Жавзандулам)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН