Хан-Уул
Мэдээлэл

Дугаар А\55 – Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай

2022 оны 01 сарын 25-ны өдөр                          Дугаар А55                                 Улаанбаатар хот

 

Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 13 дугаар зүйлийн 13.1.5, 28 дугаар зүйлийн 28.6, 28.8, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалт, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/46 дугаартай “Ус ашиглуулах дүгнэлт”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Ти эй  эм  ай”  ХХК-д  унд  ахуй,  үйлчилгээний  зориулалтаар  усыг 3 (гурав) жилийн

хугацаагаар авч ашиглахыг зөвшөөрсүгэй.

  1. “Ти эй  эм  ай” ХХК-д ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулж, ус ашиглалтын

байдалд тогтмол хяналт тавьж ажиллахыг Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс (Ц.Алтангэрэл)-т даалгасугай.

  1. Усны тухай  хуульд  заасан  үүргээ  биелүүлж,  усны  мэдээллийн  сан  бүрдүүлэхтэй

холбогдох мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлж байхыг “Ти эй эм ай” ХХК (О.Батнаран)-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН