Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\56 – “Хоггүй Хан-Уул 2022” аян зохион байгуулах тухай

2022 оны 01 сарын 25-ны өдөр                          Дугаар А56                                 Улаанбаатар хот

 

“Хоггүй Хан-Уул 2022” аян

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/08 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нийтийн    эзэмшлийн   гудамж,   зам,   талбай,   гэр   болон   орон   сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул 2022” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, аяны хүрээнд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж, үр дүнг  тайлагнаж  ажиллахыг ажлын хэсэг (Ц.Алтангэрэл)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  1. Бүх нийтийн их цэвэрлэгээнд тогтмол, идэвхтэй оролцохыг  дүүргийн  нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагуудад үүрэг болгосугай.
  1. Аяны үргэлжлэх хугацаанд аж ахуйн нэгж байгууллагуудын  орчны  50  метр  хүртэлх талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т, гэр болон орон сууцны хороолол, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг хуваарийн дагуу тээвэрлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хуримтлагдсан үүсмэл хогийн цэгийг бүрэн устгахад анхаарч ажиллахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т, Хан-Уул Агро ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан)-т, Хан-Эко тээвэр ОНӨААТҮГ (Н.Наранцацрал)-т, Эко хотын тээвэр ААТҮГ (Ц.Чинзоригт)-т тус тус үүрэг болгосугай.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж,  удирдлага  зохион  байгуулалтаар  хангаж, үр дүнг сар бүр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН