2021 оны 12 сарын 16 өдөр Дугаар А\637 Улаанбаатар
Улирлын ажлын үр дүнгийн
урамшуулал олгох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/409 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2021 оны дөрөвдүгээр улирлын ажлын үр дүнг “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн улирлын ажлын үр дүнг үнэлэх, дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийн дагуу үнэлгээ, олгох хувийг хавсралтаар баталсугай.
- Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг үнэлгээний дагуу олгохыг сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин) -д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН