2021 оны 12 сарын 17 өдөр Дугаар А\646 Улаанбаатар
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол дагуу үерийн хамгаалалтын далан дээр явган хүний шат хийж гүйцэтгэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
- Шаардагдах 6,052,461 (зургаан сая тавин хоёр мянга дөрвөн зуун жаран нэг) төгрөгийг батлагдсан төсвөөс зарцуулахыг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН