Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\648 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 12 сарын 17 өдөр                        Дугаар А\648                     Улаанбаатар

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 6.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар хурлын тэмдэглэлийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тусламж дэмжлэг  шаардлагатай  төрийн  албан  хаагчид  болон зорилтот өрхөд гэр олгосугай.
  2. Гэр олгох өрхийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Гэр олгоход шаардагдах нийт 16,500,000 (Арван зургаан сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн    биелэлтэд    хяналт     тавьж    ажиллахыг    Засаг    даргын    орлогч (А.Амартүвшин)-д үүрэг болгосугай.

                 ЗАСАГ ДАРГА                                       Ж. АЛДАРЖАВХЛАН