Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\653 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 12 сарын 23 өдөр                      Дугаар А\653                      Улаанбаатар

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Засаг даргын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2021оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах “Хуучин он ба шинэ он” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн хэлтсийн замын хөдөлгөөнийг зохион байгуулах, алба хаагчдын албан хэрэгцээнд ашиглагдах Кenwood NXR-710 маркийн тоног төхөөрөмжөөр хангасугай.
  2. Кenwood NXR-710 маркийн тоног төхөөрөмж худалдан авахад  шаардлагатай 8,800,000 (найман сая найман зуун мянган) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг   Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа )-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                                     Ж.АЛДАРЖАВХЛАН