Хан-Уул
Тогтоол захирамж

Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2023 оны 10 сарын 18-ний өдөр                      Дугаар А/593                         Улаанбаатар хот

Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөлийн

бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

             Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 07 дугаар, 2022 оны 21 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл дүүрэг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, “Зөв хүүхэд-зөв ирээдүй” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, “Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг гуравдугаар, “Багш” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр, “Ахмадаа дээдэлье” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тавдугаар, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг зургаадугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Дэд хөтөлбөрүүдийг удирдлага зохион байгуулалтаар ханган, хэрэгжилт, үр дүнг хагас, бүтэн жилээр дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

   ЗАСАГ ДАРГА                                                       Ж.АЛДАРЖАВХЛАН