2023 оны 10 сарын 11-ний өдөр Дугаар А/575 Улаанбаатар хот
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын 5.2-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллага, албан тушаалтан албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах үйл ажиллагааг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэг дүгээр хавсралтаар, комиссын бүрэлдэхүүнийг хоёр дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын хэрэгжилтийг хангаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зөвлөлийн дарга (С.Энхбаяр)-д даалгасугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/29 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН