Хан-Уул
Тогтоол захирамж

Сургалт, дадлагын талбайг тохижуулах тухай

2023 оны 09 сарын 15-ний өдөр                      Дугаар А/520                         Улаанбаатар хот

Сургалт, дадлагын талбайг тохижуулах тухай

         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.10 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн сургалт, дадлагын талбайд гамшиг ослын үед мэргэжлийн аврагч, гал сөнөөгчдийг бэлтгэх зориулалт бүхий сургалтын цамхаг босгох, талбайг тохижуулах ажлыг зохион байгуулсугай.

         2.Сургалтын цамхаг босгох, талбайг тохижуулах ажлыг зохион байгуулахыг Онцгой байдлын хэлтсийн дарга (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

         3.Шаардагдах зардлыг хавсралтаар баталж Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

         4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН