2023 оны 11 сарын 24-ний өдөр Дугаар А/669 Улаанбаатар хот
Сууц өмчлөгчдиин холбоонд түвшин тогтоох,
зөвлөн туслах үзлэг шалгалт явуулах ажлын
хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодод түвшин тогтоох үзлэг явуулах, үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Үзлэг шалгалт явуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
3.Ажлын хэсгийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж үр дүнг тайлагнаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН