2023 оны 11 сарын 27-ний өдөр Дугаар А/670 Улаанбаатар хот
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан
сэргийлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүйтний улирал эхэлж агаарын бохирдол нэмэгдэж томуу, томуу төст өвчний тархалт, дэгдэлт ихсэж байгаа талаар холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжилтний анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байгаатай холбогдуулан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн төсөвт байгууллага,иргэн, аж ахуйн нэгж, нэг цэгийн үйлчилгээнүүдийг нэг удаагийн амны хаалтаар хангах ажлыг зохион байгуулсугай.
2.Урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
3.Шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН