2023 оны 11 сарын 22-ний өдөр Дугаар А/658 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах
зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний
хуваарь батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 32/03 дугаар тогтоолоор баталсан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын 2.4.1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны орон нутгийн төсвийг батлах тухай 07 дугаар тогтоол, Дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн 9, 10, 16, 21 дүгээр хороодын нутаг дэвсгэрт байрлах туслах болон хороолол дундах зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэгдүгээр хавсралтаар, 11, 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах туслах болон хорооллын дундах зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, цэвэрлэгээ үйлчилгээ халтиргаа гулгааг арилгах ажлын гүйцэтгэгчийг тус бүр яаралтай сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
2.Дүүргийн 25 хорооны нутаг дэвсгэрт байрлах туслах болон хороолол дундах зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг гуравдугаар хавсралтаар баталж, цэвэрлэгээ үйлчилгээ халтиргаа гулгааг арилгах ажлыг дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т даалгасугай.
3.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээний ажлыг батлагдсан тарифын хүрээнд хот тохижуулах зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг), хороодын Засаг дарга нарт даалгасугай.
5.Энэ захирамж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/556 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН