Хан-Уул
Тогтоол захирамж

Хан-Уул дүүргийн Хүүхэд харах төвүүдэд хяналт шалгалт хийх тухай

2023 оны 08 сарын 28-ний өдөр                              Дугаар А/458                                                               Улаанбаатар хот

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 15 дугаар зүйлийн 15.2, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг “Хүүхэд харах төвүүдэд хяналт шалгалт хийх” ажлын удирдамжийг нэгдүгээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хяналт шалгалт зохион байгуулахад шаардагдах нийт 143,400 (Нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуу) төгрөгийн зардлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.

3.Хүүхэд харах төвүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, санал дүгнэлтийг танилцуулахыг ажлын хэсэг (М.Ганболд)-т, үйл  ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д тус тус үүрэг болгосугай.

 

                                 ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН