2023 оны 11 сарын 22-ний өдөр Дугаар А/653 Улаанбаатар хот
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн
хэлбэрээр орлуулан хаах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 215 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах иргэдийн нэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн нэрийн жагсаалтыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэн төлбөр барагдуулах ажилд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН