2023 оны 11 сарын 27-ний өдөр Дугаар А/671 Улаанбаатар хот
Шинэ суурьшлын бүсэд буусан айл
өрхүүдийг цахилгаан, эрчим хүчээр хангах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.20, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, дүүргийн Онцгой комиссын 2023 оны 5 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй бууж үерт өртсөн айл, өрхийн иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор албадан нүүлгэх, шинэ суурьшлын бүсэд буусан айл өрхүүдийг цахилгаан, эрчим хүчээр хангах, 12 дугаар хорооны нутагт үерийн даланг сэргээх ажилд шороо зөөсөн тээврийн хэрэгслийн зардлыг хавсралтад дурдсанаар олгосугай.
2.Шаардлагатай зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гүйцэтгэлээр тооцож санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН