Хан-Уул
Тогтоол захирамж

Шуурхай штаб байгуулах тухай

2023 оны 11 сарын 22-ний өдөр                      Дугаар А/657                         Улаанбаатар хот

Шуурхай штаб байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 32/03 дугаар тогтоолоор баталсан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын 2.4.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт агаар, орчны бохирдол, хог хаягдлын тээвэрлэлт, халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тухай бүр авч бүртгэн шийдвэрлэх, шуурхай арга хэмжээ авах, зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэр хариуцсан байгууллагуудыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт тавих, үүрэг бүхий шуурхай штабын бүрэлдэхүүн, чиг үүргийн хуваарийг нэгдүгээр хавсралтаар, шуурхай штабд байрлаж ажиллах албан хаагчдын хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шуурхай штабын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, штабын ажлын үр дүн, гүйцэтгэлийг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг шуурхай штаб (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.

3.Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардагдах  зардлыг Засаг даргын Тамгын газрын зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                        Ж.АЛДАРЖАВХЛАН