Хан-Уул
Тогтоол захирамж

Явуулын нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулах тухай

2023 оны 10 сарын 18-ний өдөр                      Дугаар А/588                        Улаанбаатар хот

 

Явуулын нэг цэгийн үйлчилгээ зохион

байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг  тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тус дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос  ойр, хүртээмжтэй, шуурхай  хүргэх “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г 2023 оны 10 дугаар сарын 28, 29, 11 дүгээр сарын 04,05-ны өдрүүдэд  зохион байгуулсугай.

2.Явуулын нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулах арга хэмжээний удирдамжийг нэгдүгээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, ажиллах албан хаагчдын нэрсийг гуравдугаар, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

3.Дээрх арга хэмжээнд оролцсон албан хаагчдад илүү цагаар ажилласан хөлсийг холбогдох хуулийн дагуу тооцон олгохыг Төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.

4.Явуулын нэг цэгийн үйлчилгээнд хариуцсан чиг үүргийн дагуу оролцохыг нийт хэлтэс, албадын дарга нарт, хороодын иргэдийг идэвхтэй хамруулахыг хороодын Засаг дарга нарт, албан хаагчдыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Ажлын хэсэг (З.Буянт)-т, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т тус тус үүрэг болгосугай.

5.Арга хэмжээ зохион байгуулсан тухай тайланг дүүргийн удирдлагад танилцуулахыг  ажлын хэсэг (З.Буянт)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                                          Ж.АЛДАРЖАВХЛАН