2023 оны 11 сарын 16-ний өдөр Дугаар А/637 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Эрх шилжүүлэх тухай А/1049 захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжин хэрэгжих “Хорооны ахмадын зөвлөлийн өрөөнд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж (ХУД 13 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (О.Мөнгөншагай)-нд үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН