2023 оны 10 сарын 17-ний өдөр Дугаар А/586 Улаанбаатар хот
Өвөлжилтийн бэлтгэл ажилд хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4 дахь хэсэг, “Дүүргийн 2023 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 11 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тус дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зардалаас 13 дугаар хороо “Нийтийн зориулалттай орон сууцны байрны шугам хоолой, хаалт арматурыг шинэчлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй ажилд 13 дугаар хороо 1, 2, 3, 4, 5 дугаар байрны хэвтээ шугамын засварын ажлыг нэмэлт гэрээ байгуулан гүйцэтгэгч байгууллагаар гүйцэтгүүлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
2.Шаардагдах төсвийг 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН