2023 оны 09 сарын 15-ний өдөр Дугаар А/519 Улаанбаатар хот
“Өсвөрийн аврагч-2023” тэмцээнийг
зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 51 дүгээр зүйл, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн аюулын үед өөрийгөө болон бусдад туслах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр “Өсвөрийн аврагч-2023” тэмцээнийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсугай.
2.“Өсвөрийн аврагч-2023” тэмцээний шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
3.Тэмцээнд шаардагдах зардал 3,609,000 (гурван сая зургаан зуун есөн мянган) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
4.Тэмцээний бэлтгэл ажлыг хангуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ), Улаан загалмайн хороо (Э.Наранчимэг), Боловсролын хэлтэс (Ж.Отгонхоролоо)-д тус тус үүрэг болгосугай.
5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН