2023 оны 10 сарын 20-ний өдөр Дугаар А/594 Улаанбаатар хот
10, 14, 21 дүгээр хороодод үүссэн хур хог
хаягдал, малын өтөг бууц цэвэрлэж, тээвэрлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9 дүгээр зүйлийн 9.4.5 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт үүсч хуримтлагдсан хур хог, өтөг бууцыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх ажлыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.
2.Хур хог, өтөг, бууц цуглуулж, тээвэрлэх, ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, чанартай зохион байгуулж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, 10, 14, 21 дүгээр хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Хур хог, өтөг бууц цуглуулж, тээвэрлэх ажилд шаардагдах зардлыг Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН