2021 оны 05 сарын 14-ний өдөр Дугаар А/251 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас 2021 онд санхүүжин хэрэгжих “Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн албан хэрэгцээнд нийлүүлэх “Зөөврийн электрон жин” /Пүү/ худалдан авах” төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /Ц.Алтангэрэл/-нд үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН