Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/265 Гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай

2021 оны 05 сарын 21-ний өдөр                   Дугаар А/265                                       Улаанбаатар хот

 

Гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “В”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хөрсний бохирдлыг бууруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооног, шинжилгээ авах, вакцинжуулалт хийх суурин болон явуулын цэгүүд, тусгаарлалтад авсан байрнууд болон бусад эрсдэлтэй газруудад коронавируст халдварын үед голомтод эцсийн болон урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.
  2. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилт, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-д, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                       Ж. АЛДАРЖАВХЛАН