2022 оны 01 сарын 21-ний өдөр Дугаар А51 Улаанбаатар хот
Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 9 дэд хөтөлбөрийн төсвийг хавсралтаар баталсугай.
- Дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хавсралтад заасан төсөвт багтаан зохих журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийн явц, зарцуулсан гүйцэтгэлийн төсвийн гүйцэтгэлийг улирал бүр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН