Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\70 – Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2022 оны 02 сарын 01-ний өдөр                         Дугаар А70                                   Улаанбаатар хот

 

Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Ерөнхий боловсролын  сургууль,  цэцэрлэг, Албан бус, насан туршийн боловсролын

багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлийг шалгаж шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус Ёс зүйн зөвлөлийг бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

  1. Холбогдох хууль  тогтоомжийн  дагуу  хяналт  тавьж  хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа

ил тод байлгаж, хэрэгжилтийн талаар дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд хичээлийн жилийн эцэст тайлагнаж ажиллахыг Ёс зүйн зөвлөл (А.Амартүвшин)-д даалгасугай.

  1. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр

сарын 07-ны өдрийн А/360 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН