2022 оны 02 сарын 01-ний өдөр Дугаар А69 Улаанбаатар хот
Төрийн албан хаагчдыг дайчлан
ажиллуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 66 дугаар зүйл 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9 дэх заалт, Засгийн газрын 2021 оны 385 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Түр заавар шинэчлэн батлах тухай” А/36 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт тавих ажлын хүрээнд дүүргийн Шуурхай хариу арга хэмжээний багт 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд нэмэлтээр дайчлагдан ажиллах төрийн албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталсугай.
- Шуурхай хариу арга хэмжээний багт нэмэлтээр ажиллах албан хаагчдыг үндсэн ажлаас чөлөөлж, цалин хөлсийг хэвээр бодож байгууллагын холбогдох зардлаас гаргахыг газар, хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН