2022 оны 01 сарын 21-ний өдөр Дугаар А52 Улаанбаатар хот
Хүний хөгжил, нийгмийн бодлогын салбарт
дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/51 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Эрүүл дүүрэг” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах
төсвийг нэгдүгээр, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг хоёрдугаар, “Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг гуравдугаар, “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг дөрөвдүгээр, “Ахмадаа дээдэлье” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын салбарын хүрээнд 2022 онд дэд хөтөлбөр
хэрэгжүүлэхэд шаардагдах 670,000,000 (Зургаан зуун далан сая) төгрөгийг холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс
(М. Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зарцуулсан төсвийн гүйцэтгэлийг улирал
бүр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН