Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\110  – Үнэлгээний хороо байгуулах тухай

2022 оны 02 сарын 17-ны өдөр                          Дугаар А110                                 Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрх шилжүүлэх тухай А/133 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих   “Сургуулийн  барилга,

960 суудал (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг  Үнэлгээний

хороо (С.Энхбаяр)-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                               Ж.АЛДАРЖАВХЛАН