Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\107  – Үнэлгээний хороо байгуулах тухай

2022 оны 02 сарын 17-ны өдөр                          Дугаар А107                                 Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/138 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин  хэрэгжих

“Олон нийтийн соёл амралтын хүрээлэн (ХУД)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах  ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний

хороо (Г.Туяацэцэг)-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                               Ж.АЛДАРЖАВХЛАН