Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А\123 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 02 сарын 25-ны өдөр                          Дугаар А123                                 Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул зам    засвар,   арчлалт    ОНӨААТҮГ–ын   батлагдсан   төсвөөс   санхүүжин

хэрэгжих “Авто замын хамгаалалтын төмөр хайс, авто замын босоо тэмдэг худалдан авах тендер шалгаруулалт” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан  авах    ажиллагааг    хууль     тогтоомжийн    дагуу    зохион    байгуулахыг

Үнэлгээний хороо (Г.Анхбаяр)-нд үүрэг болгосугай.

  1. Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2022 оны дүүргийн төсвийн

хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН