Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\125  – Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулах тухай

2022 оны 02 сарын 25-ны өдөр                          Дугаар А125                                 Улаанбаатар хот

 

Боловсролд хамрагдалтыг дэмжих

зөвлөл байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14.3.1, 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/220, А/475, А/812 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг  боловсролын  байгууллагад  холбон  зуучлах  үүрэг

бүхий “Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

  1. Зөвлөлийн дүрэм    болон    тухайн    жилд    хийх    үйл  ажиллагааны   төлөвлөгөөг

боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг “Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийн даргад үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН