Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\124 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 02 сарын 25-ны өдөр                          Дугаар А124                                 Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, “Дүүргийн 2022 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн 71   дүгээр   цэцэрлэгийн   бохир   ус   татан  зайлуулах  шугам   хоолойг

засварлаж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг  “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ (Ч.Базарзаяа)-т үүрэг болгосугай.

  1. Шаардагдах 6,018,000  (зургаан  сая  арван  найман  мянга)  төгрөгийг  өвөлжилтийн

бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус  зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд   хяналт   тавьж  ажиллахыг  Засаг  даргын  Тамгын  газар

(С.Энхбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН