Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\131 – “Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах тухай

2022 оны 03 сарын 03-ны өдөр                          Дугаар А131                                 Улаанбаатар хот

 

“Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох

сургалтыг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-Цэрэгт”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам, Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/384 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/303 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Оюутан-цэрэгт”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т даалгасугай.
  1. Дүүргийн хэмжээнд “Оюутан-цэрэгт”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
  1. “Оюутан-цэрэгт”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлага хангасан маягт хэвлүүлэх, ажиллах байр, тээврийн хэрэгслээр хангахад шаардлагатай төсвийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгасугай.
  1. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН