2022 оны 03 сарын 03-ны өдөр Дугаар А133 Улаанбаатар хот
Захирамжид өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хорооны байр худалдаж авах ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/37 дугаар захирамжийн нэгдүгээр заалтад Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга “Худалдан авах ажиллагааны албаны нягтлан бодогч С.Маргад-Эрдэнэ” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Энхтамир” гэж, гишүүн “Худалдан авах ажиллагааны албаны Ахлах мэргэжилтэн Н.Содном” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” гэж тус тус өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН