Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\137 – “Иргэн-цэргийн харилцааны өдөрлөг”-ийг зохион байгуулах тухай

2022 оны 03 сарын 10-ны өдөр                          Дугаар А137                                 Улаанбаатар хот

 

“Иргэн-цэргийн харилцааны өдөрлөг”-ийг

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.3, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/305 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, уулзалт, Монгол цэрэг-дэлхийн цэрэг нээлттэй хаалганы өдөрлөгийг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

             Ахлагч:                   – Засаг даргын Тамгын газрын дарга                                       С.Энхбаяр

             Гишүүд:                  – Цэргийн штабын дарга, хурандаа                                Г.Жаргалсайхан

                                            – Боловсролын хэлтсийн дарга                                         Ж.Отгонхорлоо

             Нарийн бичгийн дарга

         – Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер ахмад                                                                                                                        Э.Бат-Эрдэнэ

  1. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын 2022 оны батлагдсан төсвөөс гаргахыг Тамгын газрын дарга С.Энхбаяр, санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.
  1. Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах уулзалт, Монгол цэрэг-дэлхийн цэрэг нээлттэй хаалганы өдөрлөгийг өндөр хэмжээнд зохион байгуулан ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон албан тушаалтнуудад шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН