2022 оны 03 сарын 09-ний өдөр Дугаар А135 Улаанбаатар хот
Гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх
ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.4, 32.1.8 дахь заалт, , Монгол Улсын Засгийн газрын 190 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн 2022 оны гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөний 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- ”Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нөхцөл байдлын мэдээг цуглуулах, болзошгүй эрсдэлийг тодорхойлж, зөвлөмж гаргах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлгээ хийх ажлын хөтөлбөрийг гуравдугаар, шаардагдах зардлын тооцоог дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.
- Гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэхэд шаардлагатай 532,500 (таван зуун гучин хоёр мянга таван зуу) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН