Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\134 – Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

2022 оны 03 сарын 09-ны өдөр                          Дугаар А134                                 Улаанбаатар хот

 

Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/51 дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 3 дугаар  хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Хорооны хөгжил” дэд   хөтөлбөрийн    хүрээнд    хэрэгжүүлэх    ажлын   төлөвлөгөө,

шаардагдах төсвийг нэгдүгээр, “Архигүй орчин” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Дэд хөтөлбөрүүдийг   хэрэгжүүлэхэд  шаардагдах   180,000,000   (Нэг зуун наян сая)

төгрөгийг холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М. Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зарцуулсан  төсвийн   гүйцэтгэлийг   улирал

бүр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Засаг даргын Хөгжлийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН