Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\130 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 03 сарын 03-ны өдөр                          Дугаар А130                                 Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,  Авто замын тухай хуулийн  12 дугаар зүйл 12.1.5, 12.1.8 дахь заалт,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4  дэх  заалт,  Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/90 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Түгээмэл тархацтай ашигт  малтмал  олборлож,  тээвэрлэж  байгаа  иргэн,  аж ахуйн

нэгж, байгууллагын ачааны авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, маршрут, стандарт болон тээвэрлэлтийн цагийн хязгаарлалтад 4 сар ажиллахад шаардагдах 81,842,630 төгрөг (наян нэгэн сая найман зуун дөчин хоёр мянга зургаан зуун гуч)-ний зардал бүхий  тогтмол хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор “Батбэх ремикон” ХХК, Таван толгойн гүүрний уулзвар,  Морингийн давааны уулзвар  дахь хяналтын цэгт ажиллахад шаардагдах хэсгийн ахлагчид өмсгөх хантааз, малгай, тоног төхөөрөмжийн зардалд 16,310,000 төгрөг (арван зургаан сая гурван зуун арав)-н зардлыг нэгдүгээр хавсралтаар, цагдаагийн албан хаагч, хороодын хэсгийн ахлагч нарт олгох хоолны болон гар утасны нэгжийн зардалд 4,135,000 төгрөг (дөрвөн сая нэг зуун гучин тав)-н зардлыг хоёрдугаар хавсралтаар, Хяналт тавихад шаардагдах пүү, алаг гэрлэн дохионы зардалд 32,510,000 төгрөг (гучин хоёр сая таван зуун арван мянга)-н зардлыг гуравдугаар хавсралтаар, хяналтын постод тавих цахилгаан, гэрэлтүүлгийн зардалд 5,240,000 төгрөг (таван сая хоёр зуун дөчин мянга)-н зардлыг дөрөвдүгээр хавсралтаар, хяналт шалгалтаар явахад зарцуулагдах шатахуун, хоолны зардалд 2,115,920 төгрөг, (хоёр сая нэг зуун арван таван мянга есөн зуун хорь)-н зардлыг тавдугаар хавсралтаар  , хяналт шалгалтад шаардлагатай зөвлөмж гарын авлага, мэдээллийн самбар, хулдаасан самбарын зардалд 2,778,950 төгрөг (хоёр сая долоон зуун далан найман мянга есөн зуун тавь)-ийн  зардлыг зургаадугаар   хавсралтаар тус тус  баталсугай.

  1. Хяналт, шалгалтын ажилд шаардагдах нийт 81,842,630  сая  төгрөг  (наян  нэгэн  сая

найман зуун дөчин хоёр мянга зургаан зуун гуч)-ийн зардлыг хавсралтаар баталж Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус даалгасугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд  тогтмол  хяналт  тавьж,  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр

сурталчилж, үр дүн тооцож, танилцуулж ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН