2022 оны 03 сарын 15-ны өдөр Дугаар А141 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ-ын батлагдсан төсвөөс
санхүүжин хэрэгжих “Хан-Уул дүүргийн хороодын барилга болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинээр суурилуулах камер, урсгал засварын ажилд шаардлагатай бараа материал нийлүүлэх” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний
хороо (Т.Улсболд)-нд үүрэг болгосугай.
- Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2022 оны батлагдсан төсвийн хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ (Ч.Базарзаяа)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН