Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\142 – Тамхи худалдах тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, хүчингүй болгох тухай

2022 оны 03 сарын 15-ны өдөр                          Дугаар А142                                 Улаанбаатар хот

 

Тамхи худалдах тусгай зөвшөөрөл

сунгах, шинээр олгох, хүчингүй болгох тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн  болон  дотуур  байрнаас  500  метрээс

хол зайд байрлаж, худалдааны газрын стандартын шаардлагыг хангасан, тамхи худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Тамхины хяналтын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг мөрдөж ажиллахыг  иргэн,

аж ахуйн нэгжид, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зохион байгуулалтын  удирдлагаар  хангаж

ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН