2022 оны 03 сарын 15-ны өдөр Дугаар А143 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 2022-2023 оны хичээлийн жилийн
хамран сургах тойрог тодорхойлох ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
- Хамран сургах тойрог тодорхойлохдоо бага насны хүүхдийг болзошгүй эрсдэл,
аюулаас урьдчилан сэргийлж сургуульд очих, буцах замд авто замын огтлолцол байршлыг харгалзан үзэх, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг, хороо, иргэдийн саналыг заавал авч, нарийвчлан тусгах, шинээр ашиглалтад орох орон сууцны оршин суугчдын суурьшлын бүс, хүн амын тоотой нарийн уялдуулан тооцож ажиллахыг ажлын хэсэг (А.Амартүвшин)-т даалгасугай.
- Элсэлт зохион байгуулах үед хуурамч баримт бүрдүүлэх, тодорхойлолт гаргуулах
зэрэг хууль бус үйлдлээс сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудыг үүрэгжүүлэн урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахыг ажлын хэсэг (А.Амартүвшин)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН