2022 оны 03 сарын 21-ний өдөр Дугаар А160 Улаанбаатар хот
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх
ажлыг эрчимжүүлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт явуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа (Н.Пүрэвжав)-нд, дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т тус тус даалгасугай.
- Ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээг нэгдүгээр хавсралтаар, дүүргийн ногоон бүс болон Богдхан ууланд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт явуулах, үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хоол хүнс, шатахууны зардлыг гуравдугаар хавсралтаар, ой, хээрийн түймэр гарсан үед ажиллах томилгоожсон аж ахуйн нэгж байгууллагын хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 18.630.460 (арван найман сая зургаан зуун гучин мянга дөрвөн зуун жар) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг 15 хоног тутамд танилцуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН